
Монголын үндэсний олимпийн хороо, хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд олимпийн бамбарыг хилийн дагуу бүтэн нэг жилийн хугацаанд аялуулахаар болсон байна. Тодруулбал, олимпийн бамбар нийт 8853 км замыг туулах бөгөөд нэг анги дээр сарын турш байрших аж.