"Universe Best Songs" олон улсын дууны наадам үе үеийн шилдгүүдийнхээ
дунд нөхөрсөг уралдаан зохион байгуулсан билээ. Уралдааны шилдгүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд тодорч Гран-при шагналыг залуу дуучин А.Хишигдалай хүртжээ. Гала тоглолтын үеэр он оны шилдэг оролцогчид авъяас чадвараараа өрсөлдсөн бөгөөд удаах байруудад Б.Хонгор, Б.Солонго нар шалгарчээ. Улмаар шилдгийн шилдгээр шалгарсан авьяаслаг дуучид Солонгос улс болон Англи улсад хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийг гардан авсан байна.




24tsag.mn