Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубыг Форбес сэтгүүл дэлхийн хамгийн үнэтэй спортын багаар нэрлэсэн байна. Форбес сэтгүүл клубыг 3,44 тэрбум долларын үнэд хүрнэ гэж тооцжээ. Удаах байранд 3,2 тэрбум доллараар Барселон, 2,81 тэрбум доллараар Манчестер Юнайтэд клуб орсон байна. Уг жагсаалтыг гаргахдаа клубын үнэт цаас, цэнгэлдэх хүрээлэнгүүдтэй байгуулсан гэрээ зэргийг нь харгалзаж үзсэн ажээ. Шилдэг 50 багийн дундаж үнэ 1,34 тэрбум доллар болж өнгөрсөн оныхоос 8 хувиар өсчээ.

