
"Леон" киногоороо олон улсад танигдсан, Францын нэрт жүжигчин Жан Рено Энэтхэгийн залуу найруулагч Ажит Пиллайгийн "Цыган эрх чөлөө" кинонд Монголын эзэнт гүрний түүх судлаачийн дүр бүтээхээр болжээ. Хинди, Англи хэлээр хийгдэх уг киноны зургийг Энэтхэг, Бутан, Балба, мөн манай улсын нутагт авахаар төлөвлөсөн байна.
А.Пиллай найруулагч ярьснаар цыган маягийн эрх чөлөөг мэдрэн, уулсын орнуудаар бэдрэх түүхч эр Чингис хааны байдлан дагуулал, түүний үр удмын үлдээсэн ул мөрийг нүдээр үзэх гэж аялах гэнэ. Харин Ж.Реногийн дүр түүхэн бодит хүн, эсэхийг тэрбээр кино дэлгэцнээ гарах хүртэл нууцална гэжээ.
24tsag.mn