
Тус үзэсгэлэн эмэгтэй уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, уран бүтээлийг нь нийтэд хүргэх мөн зун цагийн онцлог, гоёмсог өнгийг уран бүтээлээр нь дамжуулан илэрхийлэх зорилготой аж.
Эмэгтэй уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, зураасан зураг, уран бичлэг, уран баримал, керамик, сийлбэр, эсгий урлал, холимог техник гэх мэт бүх төрлийн бүтээлээрээ оролцдог билээ.
“Ялгуун-I” үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс шилдэг бүтээл шалгаруулан “Шилдэг бүтээл”-ийн эзэнд Галерейн нэрэмжит шагнал болох бие даасан үзэсгэлэнгээ Гламур Арт Галерейд гаргах эрх олгох юм.
Үзэсгэлэн энэ 31-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)