
Өвөрхангай аймгийн Хужирт сумын 80 ойн наадам өнөөдөр эхлэж байгаа. Тэгвэл мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж төрөлх сумынхаа наадамд зодоглож байна. Одоогоор нэгийн даваа үргэлжилж байгаа бөгөөд аварга нэг даваад байгаа аж. Тэрээр наадмын өмнөхөн “Хужиртын наадамдаа зодоглодог юм бил үү, хорхой хүрчлээ” гэсэн тайлбартайгаар зодог, шуудаг өмссөн зургаа олон нийтийн сүлжээнд тавьж байсан юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (7)