PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам өнөөдөр Гачуурт дахь Монгол Шилтгээнд эхэллээ. Энэ жил тус наадмыг “Найрсаг
Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн наадамд Америкийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын
“Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн
хамтлагууд болон Монголын алдарт “Хонх”, “Нисванис”, “The Lemons”,
“Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ,
шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ
толилуулна. Мөн энэ жилээс эхлэн тус наадам нь “Соёл-Эрдэнэ”, “Давалгаа”,
“Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд
хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах юм.
Түүнчлэн наадмын үеэр “REPLAY” буюу хог хаягдалаа хэрхэн
багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. REPLAY яармаг нь “PlayArt”,
“PlayCraft”, “PlayFocus”, “PlayBody”, “PlayKids”, “PlayMerchandise”
зэрэг өртөөнөөс бүрдэнэ. Тус яармаг нь наадмын үеэр байгаль орчинг
бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй
байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот
болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой аж.
PLAYTIME наадам энэ сарын 20-нд буюу маргааш өндөрлөнө.

PLAYTIME наадам энэ сарын 20-нд буюу маргааш өндөрлөнө.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)