
Энэхүү арга хэмжээ нь сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчилах зорилготойгоор зохион байгуулагддаг юм.
Баярын үеэр сарлагийн уралдаан, сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох болон сарлагийн шилдэг бүтээгдэхүүн, сайхан сарлаг шалгаруулах гэсэн олон уралдаан тэмцээн зохион байгуулагдана.
Энэ жилийн баярыг ССАЖЯамны харъяа АЖҮТөв, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Бат-Өлзий сумын ЗДТГ, Өвөрхангай аймгийн ССАЖГ, Дэлхийн Өв - Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байна.
24tsag.mn