
"Милл" кино компани болон "Mongolfilm group"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" УСК тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тус киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна. Харин гол дүрүүдэд жүжигчин Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир /9 настай/, Б.Баттөмөр, Ч.Ундрал нар тогложээ. "Ээжээ надтай гэрлээч" кинонд гэр бүлийн амьдралын зөрчил, салалт зэрэг нь хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьсон байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)