
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Олон Улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн өнгөрсөн бямба гаригаас олны хүртээл болж эхэллээ. Энэ сарын 26-ныг дуустал Уран зургийн галерейд дэлгэгдэх үзэсгэлэнд дэлхийн 18 орны 120 гаруй зураач уригдан, оролцож байгаа юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу долдугаар сарын 21-нд 17.00 цагаас Уран зургийн галерейд болох аж.
Түүнчлэн энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчид энэ сарын 25-нд уран бүтээлчдийн арт семинар хийхээр мөн санаачилжээ.
24tsag.mn