Казахстаны Астана хотноо энэ сарын 1-8-нд “Эхо Ази” олон улсын циркчдийн наадам болж өндөрлөжээ. Өмнө нь монголчууд энэ наадмын алтан цомыг хүртэж байсан удаатай. Энэ жил манай улсыг төлөөлөн “Circus Mongolia Khadgaa”-гийн хоёр уран нугараач оролцож, хүрэл цом, Сахагийн циркийн нэрэмжит тусгай шагнал хүртжээ. Уран нугараач охид хамтдаа нугараад удаагүй байгаа ч бахдам амжилт үзүүлсэн нь энэ. Тэднийг Сүхбаатарын Элбэрэл, Нямбаярын Номинчулуун гэдэг.
Via Facebook