Колумбын шигшээ багийн довтлогч, Бразил 2014 тэмцээний Алтан гутал шагналын эзэн Жэймс Родригез Испанийн Реал Мадрид клубтэй 113 сая доллараар гэрээ байгуулжээ. Ингэснээр тэрээр Реал Мадридад зургаан жилийн турш тоглохоор боллоо. Мадрид клубын ерөнхийлөгч Флорентино Перез “Родригез бол шилдэг тоглогч гэдгийг дэлхийн аваргын тэмцээнд оруулсан гоолууд нь харуулсан” хэмээн ярьжээ. Родригез 113 сая доллараар гэрээ байгуулсанаар Гаред Бэйл, Кристиан Роналдо, Барселоны Луис Суарез зэрэг шилдэг хөлбөмбөгчдийн дараа орох үнэтэй тамирчин болсон байна. “Мөрөөдөл минь биелсэнд би маш их баяртай байна. Олон тэмцээнд хожиж хүмүүсийг баярлуулах болно” хэмээн тэр ярьжээ.
Сэтгэгдэл (1)