
Наадамд Швед, Гренланд, Мексик, Саха, Кыргызстан, Монгол, Тува, Өмнөд Солонгос, Якут, Алтайн хязгаар, Хакас, Казахстанаас ирсэн бөө зайрангууд оролцож байгаа аж.
Энэ үеэр улс тус бүр бөө мөргөлийн зан үйлээ танилцуулахаас гадна мөргөл үйлдэх гэнэ.
"13 тэнгэрийн дуудлага" наадмыг Тува улсын удам залгасан хар тэнгэрийн зайран Николай Ооржак санаачилсан бөгөөд тэрээр энэхүү наадмын гол утга учрыг бөө мөргөлийн уламжлалыг сэргээх, хүн төрөлхтөнд эх дэлхийгээ хайрлан хамгаалах хийгээд энх тунх амьдралын замыг зааж өгөхөд оршино гэжээ.
24tsag.mn