
Тэд уржигдар эхний тоглолтоо хийсэн бөгөөд Умард Марианы арлуудын шигшээ багийг 4:0-ээр буулган авсан юм. Тэгвэл манай тамирчид өнөөдөр талбайн эзэн Гуамтай тоглох гэж байна.
Одоогоор манай баг хэсгээ гурван оноотой тэргүүлж байгаа бол Гуам, Макао нэг оноотой удаалж байна. Хэрвээ өнөөдрийн тоглолтод манай баг ямар нэг байдлаар оноо салгаж чадвал хэсгээс нэгээр гарах боломж нэмэгдэх учиртай.
Манай тамирчид энэ сарын 25-нд буюу нөгөөдөр Макао улсын шигшээ багтай тоглох юм.
Долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд болж буй тус тэмцээнд Гуам, Умард Марианы арлууд болон Монгол, Макао улсын багууд өрсөлдөж буй. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож, нэгдүгээр байраар шалгарсан баг урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай тоглох эрхийг авах юм.
24tsag.mn