
Ойн баярын үеэр уламжлалт эрийн гурван наадам зохиогдох бөгөөд нутгийн хүү, хүчит бөх Г.Эрхэмбаяр аварга эл наадамд зодоглох гэнэ. Мөн соёл, спортын одод оролцож, нутгийн олонд уран бүтээлээ толилуулах юм байна.
Сонирхуулахад Мандалчууд ойгоо угтан бүтээн байгуулалтын ажлыг өргөнөөр өрнүүлжээ. Тухайлбал, сумын хэмжээнд нийт 16 км замыг засч сайжруулснаас гадна 4 км замын гэрэлтүүлгийг сольж, 11000 гаруй мод бут тарьсан байна.
24tsag.mn