Энэ сарын 13-19-нд Шведийн Гётеборг хотноо хүүхдийн хөлбөмбөгийн клубуудын Gothia
Cup тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд манай улсаас “Дэрэн ФС Сумида”-гийн 12 болон 16
насны хоёр баг амжилттай оролцсон бөгөөд 16 настнууд шөвгийн дөрөвт хүртэл үлдэж чадсан юм. Хөвгүүд Германы багийг 2:0, Шведийн багийг 4:0, Норвегийн багийг 3:1 харьцаатайгаар хожиж Б бүсийнхээ
шилдэг 4-т шалгарсан ч Шведийн багт ялагдсанаар тэмцээнээ өндөрлөжээ. Тийнхүү эх орныхоо нэрийг тив дэлхийн тэмцээнд гаргасан авьяаслаг хөвгүүд өнөөдөр эх орондоо ирлээ. Тэднийг эцэг эх, ойр дотныхон халуун дотноор угтан авчээ.
24tsag.mn