
Тэд эхний тоглолтоо Умард Марианы арлуудын шигшээ багтай хийж 4:0-ээр буулган авсан. Гэсэн ч тэд уржигдар талбайн эзэн Гуамтай тоглож 2:0-ээр ялагдал хүлээсэн юм. Тэгвэл өнөөдөр тэд Макао улсын шигшээ багтай тоглох гэж байна.
Одоогоор манай баг гурван оноотойгоор хэсгийнхээ хоёрдугаар байрт явж байгаа бол Гуам улсын шигшээ хэсгийг тэргүүлж, Макао нэг оноотой удаалж байна.
Долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд болж буй тус тэмцээнд Гуам, Умард Марианы арлууд болон Монгол, Макао улсын багууд оролцож байгаа юм. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож, нэгдүгээр байраар шалгарсан баг урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай тоглох эрхийн эзэн болно.
24tsag.mn