Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг ирэх наймдугаар сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд ILoft Function House-т болох гэж байна. Шоу үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчид анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжмийг бичиж, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэсэн алдарт “Жалам хар” бүжгийг шинэ хувилбараар толилуулах бол үндэсний хувцас, загварын “Монгол костюмс”-ийн залуус электро хөгжим, орчин үеийн хэмнэлээр “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ийг толилуулах аж.

24tsag.mn