
"Намрын синдром", "Мөнгөний гахай" зэрэг киног үзэгчдэд хүргэсэн "ТВ коктейл" хамтлаг дараагийн дэлгэцийн уран бүтээлдээ оржээ. Энэ удаа тэд "Анааш дээрээ уулзъя" хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны киног бүтээхээр ажиллаж байна. Тус киног бүтээхэд "Е" студи хамтарч байгаа бөгөөд одоогоор дүрийн сонгон шалгаруулалтаа хийж байгаа юм. Тэд удахгүй киноныхоо зургийг авч эхлэх юм байна.
24tsag.mn