
Тэмцээний бүртгэл наймдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх ба тэмцээнд оролцох хүмүүст нас, мэргэжлийн хязгаар тавихгүй гэнэ. Эхний шатнаас шалгарсан шилдэг 20 бүжигчинд мэргэжлийн багш нар тусгайлан бүжиг дэглэж ирэх арваннэгдугээр сарын 28-нд хаалтын тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Сонирхуулахад өнөөдрийг хүртэл 6000 орчим хүн тодорхой хэмжээгээр энэ бүжгийн элементийг сурсан гэсэн тоо байдаг бөгөөд энэ чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа 20-иод бүжигчин байдаг аж.
24tsag.mn