
Колумбын дуучин Шакира, хөлбөмбөгчин Жирард Пике нар Милан хэмээх хөөрхөн хүүтэй болсон билээ. Тэгвэл 37 настай Шакира дахин хөл хүнд болж, хоёр дахь хүүхдээ хүлээж байна. Бразил 2014 тэмцээний хаалтын үеэр дуучин бүсгүй ‘La La La’ дуугаа дуулахад бүжгийн хөдөлгөөнөө хялбарчилж хийсэн гэж фэнүүд нь ярьсан юм. Энэ таамгийг латин америк бүсгүйн ойрын найз, Колумбийн хөгжимчин Карлос Вивес батласан байна. Саяхан Флоридад болсон хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр Карлос үүнийг батлан ярьжээ. Тэрбээр Шакира болон түүний эр нөхөр Жерар Пике нар хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа гэж өгүүлэв.