
МУ-ын гавьяат жүжигчин поп дива Ж.Алтанцэцэгийн төрсөн өдөр өчигдөр тохиосон. Тэгвэл дуучин бүсгүй төрсөн өдрөө Говь-Алтайд тэмдэглэхээр хүлгийн жолоо залжээ. Тэрээр энэ талаар "Аавынхаа төрсөн нутаг Говь-Алтай руу явах гэж байна. Төрсөн өдрөө тэнд тэмдэглэнэ. Амралтаараа хамаатнуудтайгаа уулзаж, нутгаараа аялах нь энэ жилийн төрсөн өдрийн хамгийн том бэлэг" хэмээж ярьжээ.
Өдгөө 41 насыг зооглож буй дуучин бүсгүй энэ жил Солонгост амаржиж, хөөрхөн охинтой болсон бөгөөд наадмын өмнөхөн эх орондоо ирсэн юм.
24tsag.mn