Шинэ Зеландын оюутан Лиам Мартин дөнгөж 17 настай хэрнээ чамгүй авъяастай нэгэн ажээ. Тэрээр дэлхийд алдартай оддын хувцаслалт, нүүр будалтыг дууриадаг. Заримдаа тэр гоймон хүртэл ашиглах нь энүүхэнд гэнэ. Бүтэн нэг жилийн хөдөлмөрийн үр шимээр бүтсэн зурагнуудаа Инстраграмм хуудсанд нийтэлсэний дараа Лиам 1,5 сая дагагчтай болжээ. Лиам Лэди Гага, Кэти Перри, Тэйлор Свифт зэрэг оддын нүүрний хувирлыг дууриаж чадсан байна уу?








