Миами Хит багийн оддын нэг Крис Бош 118 сая долларын гэрээг таван жилийн хугацаатай байгуулж, багтаа үлдэхээр шийджээ. Бош Хит багийнхаа төлөө тав дахь улирлын тоглолтод оролцож, амжилт гаргана гэдэгт шүтэн бишрэгчид нь итгэлтэй байна. Тэрээр Хит багт сүүлийн дөрвөн улирлын турш тоглохдоо хоёр удаа түрүүлэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бошийн өнгөрсөн улирлын дундаж оноо 16,2 байжээ.

