
Тус киног мэргэжлийн баг бүрэлдэхүүн орчин үеийн техник технологи ашиглан Холливудын жишгээр бүтээсэн юм. Тэгвэл тус киног олон улсын тавцанд гаргахаар болжээ. Тодруулбал энэхүү киноны уран бүтээлчдэд ирэх есдүгээр сард Английн Лондон хотноо болох олон улсын кино фестивальд оролцооч гэсэн урилга Лондонгийн кино академиас ирсэн байна.
Дашрамд сонирхуулахад "Үргээлэг" киноны хоёрдугаар анги хийгдэхээр болсон юм.
24tsag.mn