
Британийн дизайнер Кристофер Шеллис 180 мянган долларын үнэтэй гар цүнх зохион бүтээжээ. Энэ цүнх нь гар утаснаас үл ялиг том хэмжээтэй боловч хагас килограмм жинтэй ажээ. 18 каратын алт, 345 ширхэг очир эрдэнэтэй уг цүнхийг тав хоногийн дотор урласан байна. Эрхэмсэг хатагтай нарт зориулсан энэхүү бүтээлдээ Шеллис 1000 жилийн баталгаа олгожээ. Цүнхэн дотор нүүрний будаг, гар утсаа хийхэд тохиромжтой. Сонирхуулахад, дэлхийн хамгийн үнэтэй цүнх нь 3,8 сая доллар хүрч, Геннисийн номонд бичигдсэн байдаг ажээ.

