
Авто машин сонирхогч эрхэм залуустаа зориулан автын чиглэлээр мэргэшсэн Америкийн гэрэл зурагчин Ройс Рамсигийн / Royce Rumsey бүтээлээс хүргэж байна.

“The Auto - Focused” студийн үүсгэн байгуулагч тэрээр “Mercedes - Benz”-ийн гэрээт гэрэл зурагчин юм. Түүний бүтээлүүд “TIME”, “BusinessWeek”, “Wired” зэрэг сэтгүүлүүдэд тавигдаж байснаас гадна олон улсын чанартай гэрэл зургийн цөөнгүй уралдаан тэмцээнд шилдгээр шалгарч байжээ.

Авто машины гэрэл зураг дарахаас гадна авто машин цуглуулах хоббитой Royce Rumsey нь “Thunderbird” (1956), “BMW 805Ci”, “BMW 2002Tii” зэрэг сонгодог загварын шилмэл төмөр хүлгүүдтэй гэнэ.

Харин гэрэл зургийг нь авч байсан агшин нь хэзээ ч санаанаас нь гардаггүй гайхалтай авто машинуудаар домогт “The Chaparral Cars”, “Mercedes - Benz 300SL”, “Mercedes - Benz 300SLR”, “Ford GT MklVs” болон дайны өмнөх “Mercedes Benz SSK” зэргийг нэрлэсэн байна.

























24tsag.mn