
Тус шоунд Морин Хуурын Чуулга, Төрийн соёрхолт Дуучин Д.Болд, Поп дива С.Наран, Шанз 3 хамтлаг, Уран Нугараачид урилгаар оролцохын зэрэгцээ монголын шилдэг моделиуд үндэсний хувцаснуудыг амилуулах аж.
Шоу энэ сарын 8-ний баасан гаригт “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор”-ын гадна талбайд болно.
Дашрамд сонирхуулахад монгол улсад 20 орчим ястан байгаа бөгөөд тэд угсаа гарал нас, хүйс, улирал уур амьсгал, өмсөх зориулалт, зэрэг дэвээсээ шалгаалан 400 орчим төрлийн дээл хувцас өмсгөл хэрэглэн иржээ. Монгол үндэсний хувцас нь нүүдлийн аж амьдралд зохицсоноос гадна тухайн цаг үеийнхээ түүхэн онцлогийг өөртөө шингээн уран нарийн хийц, өнгөний бэлэгдэлээр улам баяжигдсаар ирсэн, оюуны болон үнэт эдийн соёлын үнэт өв билээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 328960,94011900 лавлаарай.
24tsag.mn