"Милл" кино компани болон "Mongolfilm group"-ийн хамтын бүтээл "Ээжээ
надтай гэрлээч" УСК энэ сарын 15-нд нээлтээ хийх гэж байна. Тус киноны
найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнбат,
зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна. Харин гол дүрүүдэд
жүжигчин Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир /9 настай/, Б.Баттөмөр, Ч.Ундрал
нар тогложээ. "Ээжээ надтай гэрлээч" кинонд гэр бүлийн амьдралын
зөрчил, салалт зэрэг нь хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг
зорьсон байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)