
"Женко Тур Бюро" ХК, Centro Music Club хамтран “Сэргэн Мандацгаая” уриан дор зохион байгуулж буй уг наадамд дэлхийн ТОП100 DJ жагсаалтад бичигдсэн DJ Derrick Anthony, DJ Benjamin Kim, DJ Smith Agent Smith, DJ Max Graham болон Монголын электро хөгжмийн томоохон төлөөллүүд оролцох юм.
Наадмыг зохион байгуулагчид Дэлхийд цуутай DJ уран бүтээлчдийг Монгол улсдаа урин авчирч, тэдний олон улсад танигдсан хөгжмийн хэмнэл, авьяасыг хамгийн ойроос тав тухтай, байгалийн орчинд үзэж сонирхох боломжийг бүрдүүлэх үүднээс Герман улсын инженер Андрей Шнайдертай хамтран ажиллаж байгаа бөгөөд тайз засалт, гэрэлтүүлгийн хамгийн шинэлэг шийдэл, мэргэжлийн хөгжим дугаралтын гайхамшигийг мэдрүүлэх гэнэ.
Наадмын тасалбар HiFi Records-ийн салбаруудаар, EasyTicket.mn, Женко Тур Бюрогийн Баянгол Зочид Буудал дахь оффисоор, мөн явуулын машинаар борлуулагдаж эхлээд байгаа бөгөөд тасалбарын үнэ энэ сарын 6-ны 21:00 цаг хүртэл 10,000₮, түүний дараа 20,000₮-өөр худалдаалагдана. Тасалбарын талаар холбоо барих утас 9602-9995 , 9401-1900.
Дашрамд сонирхуулахад Hunnu Music Festival нь 2015 оноос эхлэн Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолборт зохион байгуулагдах ба бид түүх соёл уламжлалаараа бахархан Хүннү нэрийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд брэнд нэр болгож, манай оронд Music Tour хийхээр ирэх аялагч, жуулчдыг татах үндсэн дээр энэ нэрийг билгэдэл болгон өгчээ.
Hunnu Music Festival 2014 Наадамын Хөтөлбөр
Өдрийн Хөтөлбөр
2014 оны 8 сарын 6-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн төв хаалга 17 цагаас нээнэ.
LED лэлгэцээр дэлхийн томоохон шоу арга хэмжээ болох “Tomorrow Land” ,” Ultra Music Festival” MMP , DMF –н шоу арга хэмжээний сонирхолтой бичлэгүүд гарна
Монгол гар урлалын худалдаа
Үдшийн хөтөлбөр DJ LINE UP
2014 оны 8 сарын 6 –нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн төв тайзан дээр 18:00 цагаас дижэй нарын сэт эхэлнэ.
18:00 – 19:30 DEEP MUSIC FREAKZ (Lose Your Control)
19:30 – 21:00 MONGOL MIX PROJECT Монголын тэргүүлэгч бүжгийн хэмнэл
21:00 – 22:30 DJ DERRICK ANTHONY /The World"s Largest DJ - Vegas / Dance / Hip-Hop/
22 :30– 00 : 00 DJ BENJAMIN KIM , Seoul Club Octagon (DJ Magazine"s #9 club in the world)
00 : 00 – 01:30 DJ SMITH AGENT SMITH /Hollywood DJ Electro/House/Pop/Hip-Hop
01:30 – 03:00 DJ MAX GRAHAM / The World’s Top DJ,UK / Techno/ Tech House/ Progressive
~GOGO DANCERS
~DRINKS :COCKTAIL
~FOOD CATERING
~VVIP & VIP хэсэг ✯ зөвхөн захиалгаар ~
24tsag.mn