
Тэгвэл тус тэмцээнийн TV9 телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулахаар болжээ. Тэмцээний тайлбарлагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал болон Б.Дамба, С.Тулга нар ажиллах юм байна. Тэд үдэш бүрийн 19:30, 22:30, болон 03:00 цагуудаас үзэгчидтэйгээ уулзах гэнэ.
Дашрамд сонирхуулахад ЛАШТ-ий өмнө МҮСБХ сагсан бөмбөг сонирхогч залуусын дунд шилдэг 24 багийн тоглолтыг зохион байгуулахаар болсон бөгөөд оролцогчид энэ сарын 13-20-ныг дуустал дэмжиж буй багийнхаа нэр логог ашиглан тэмцээнд оролцох боломжтой аж.
24tsag.mn