
Монголын 20 орчим ястан угсаа гарал, нас хүйс, уур амьсгал, өмсөх зориулалт зэрэг дэвээсээ шалтгаалан 400 орчим төрлийн дээл хувцас өмсгөл хэрэглэдэг гэнэ. Тэгвэл монгол хувцасны шоу энэ баасан гарагт Цонжин болдогт болох юм байна. Уг "Nomadic fashion show"-г "Женко тур бюро" компани ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болжээ. Чингис хааны морьт хөшөөт цогцолборын гадна талбайд болох энэ шоунд Төрийн соёрхолт дуучин Д.Болд, дуучин С.Наран, Морин хуурийн чуулга зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөх аж.
Д.Дуулим