Оросын Якутын иргэн Игорь Ворозвицын загасчлахаар гэрээсээ гарч яваад зэрлэг баавгайтай таарчээ. Баавгай түүн рүү дайрах үед утасных нь дуудлага дээр хадгалагдсан Жастин Биберийн “Baby” дуу эгшиглэсэн байна. Дуу явж эхлэнгүүт баавгай Игорь руу дайрахаа больж, ой руугаа буцжээ. Баавгай Игорийг хазаагүй ч нүүр, цээжийг нь самардсан гэнэ. Тэрээр “Баавгайг зугтаад явна гэж бодоогүй. Үнэхээр аз таарсан. Тэр дууг ач хүү минь утасныхаа хонхон дээр тавьсан юм билээ” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл (1)