
Уг шинэхэн цомгийн санаа болон шүлгийг сэтгүүлч, кино зохиолч Д.Төрмөнх бичсэн бол хөгжмийг “А Sound”-ын дуучин Ц.Тэмүүлэн, “Нисванис” хамтлагийн соло гитар Хосоо, “UFO”-ын басс гитар Ариунболд, бөмбөрчин Тулгаа, клавш Анхжаргал нар хамтран зохиожээ.
Тэд цомгийнхоо нээлтэд зориулан амьд тоглолтыг зохион байгуулахаар болсон бөгөөд нээлтийн тоглолт энэ сарын 9-нд 19.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг дээр болох юм.
Тоглолтонд ирснээр шинэхэн цомгийн дуунуудыг амьдаар сонсох төдийгүй ирсэн зочид "Цонхон дээр суусан ялаа" цомгийг гардан авах нь ээ.
"Цонхон дээр суусан ялаа" цомгийн нээлтийн амьд тоглолтын тасалбар 25 мянган төгрөг бөгөөд хүний тоо хязгаартай юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)