
Тэрээр энэ талаар "Хоёр жил гаруй бодсон зохиолоороо кино хийхээр болсон. Зураг авалт энэ сарын 15-нд эхэлнэ. Шинэ бүтээлийн маань гурван үеийн амьдрал, хайр сэтгэлийн тухай өгүүлэх болно" гэсэн байна.
Сонирхуулахад тэрээр та бидний сайн мэдэх олон жүжигчинг энэ кинонд хамтран тоглуулахаар санал тавьжээ. Үүнд О.Дөлгөөн, Х.Билэгжаргал, Ж.Мөнгөнсүх, О.Гэрэлсүх, СТА С.Болд-Эрдэнэ, СТА Р.Анхням, МУГЖ Н.Батцэцэг, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар нар багтсан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)