Орчин үед хүүхэд залуусыг ном уншихаа больсон гэж шүүмжлэх болсон. Тэгвэл
номыг зөв газраа байрлуулвал уншигчид буураагүй гэдгийг дараах
мэдээллээс харцгаая.


2.
Бразилын автобусны жолооч 42 настай Антонио да Консикао Ферреира
нийтийн тээвэрт номын сан байгуулах шилдэг аргыг бодож болжээ.
Жолоочийн арын суудалд байрлах номын тавиураас зорчигчид дуртай номоо
уншиж болно.

3.
Хэрэв хүсвэл номын санг хаана ч байгуулах боломжтой. Шуудангийн
хайрцган дотор хүнд хэрэгтэй номнуудыг багтжээ. Одоо дэлхийн найман
улсын 24 мужид 300-400 номтой шуудангийн номын сан ажиллаж байна.

4. Британийн харилцаа холбооны компани утасны бүхээг дотор ном байрлуулжээ. Энд CD, DVD болон 100 гаруй ном бий.


6.
Нью-Йоркийн Нолита хотхонд бүх нийтэд зориулсан үнэгүй номын сан бий.
Жижиг бүхээг дотор байрлах номын сангийн загварыг “Stereotank” хэмээх
Венесуэлийн дизайны фирм гаргажээ.


8.
Канзас хотод байрлах сонирхолтой номын санд хүн бүр очих дуртай
байдаг. Учир нь ном хэлбэртэй барилга нь хүмүүсийн анхаарлыг шууд татдаг
ажээ.

