
11 дэх удаагийн Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд эрэгтэй 60 тамирчин оролцсоноос “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа шилдэг дөрөвт багтжээ.
Тэрээр сүүлийн жилүүдэд гольфийн спортоор эрчимтэй хичээллэх болсон бөгөөд тэмцээн уралдаануудад амжилт гаргах болсон юм.
Ингээд тэмцээний дүнг танилцуулъя.
Эрэгтэй
1-р байр: Л.Дондовцэвээн
2-р байр: Д.Өлзийдэлгэр (2012 оны улсын аварга)
3-р байр: Б.Мөнхбаатар (2011 оны улсын аварга)
4-р байр: А.Хаянхярваа
Эмэгтэй
1-р байр: А.Энэрэл (2011 оны улсын аварга)
2-р байр: Б.Батнаран (2013 оны улсын аварга)
3-р байр: Д.Баярмаа ("Orchlon ladies open cup-2014"-ын аварга) нар тус тус шалгарсан байна.
24tsag.mn