
Нийт 118 даамчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн тус тэмцээний хоёр, гуравдугаар байрыг Андрью Жон Он, Марсел Монтеба нар эзэлсэн байна. Манай улсаас Р.Манлай, М.Шийрэвжамц, М.Нямжаргал, Д.Энхтуул нарын дөрвөн даамчин энэ зун Нидерландад олон улсын цуврал тэмцээнд оролцож буй.
Одоогийн байдлаар тэд “Heerhugowaard open-2014”, “Nijmegen open- 2014”, “Brunssum open-2014” тэмцээнүүдэд тус тус амжилттай оролцоод байна. Тэдний дараагийн тэмцээн “MTB open-2014” бөгөөд энэ тэмцээнийг дуусгаад эх орондоо ирнэ. “Brunssum open- 2014”-д түрүүлсэн Р.Манлайд шилжин явах цомоос гадна 500 еврогийн шагнал гардуулжээ.
Мөн тус тэмцээний аварга болсон даамчныг ирэх жилийн тэмцээнд урьж, тэнд байх хугацааны байр, хоолны зардлыг даана гэдгээ зохион байгуулагчид хэлжээ.
24tsag.mn