
Тэмцээнд оролцогчид эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өсвөр /9-14 нас/, залуучууд /15-17 нас/, насанд хүрэгчид /18-аас дээш/ гэсэн ангиллаар өрсөлдөх бөгөөд зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцох гэнэ.
Тэмцээнийг Монголын үндэсний уулын холбоо, Монголын уулын хөтөчдийн холбоо хамтран зохион байгуулна. Тэд өнгөрсөн долоо хоногт тэмцээний замаа тавьж дууссан бол энэ өдрүүдэд зарим тамирчин Тэрэлжид бэлтгэл сургуулилтаа базаахаар очоод байна.
24tsag.mn