
Энэхүү фестиваль нь хоолны соёлыг олон нийтэд таниулах, гадны орнуудын хоолны соёлтой танилцах боломж олгодогоороо ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид тайлбарлаж байна.
Фестивальд Монголын 40 гаруй шилдэг ресторан, зоогийн газрын ахлах тогооч нар оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Фестивалийн үеэр гэр бүл, хамт олон найз нөхдөөрөө хүрэлцэн ирсэн иргэдэд шилдэг тогооч нарын хийсэн амтат хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна. Мөн 5x1 метр хэмжээтэй бялуу хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулахаар төлөвөлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.