
Тоглолтын дараа болсон үдэшлэг дээр Д.Болд “Гурван охин” хамтлагт нэгэн сайхан дууг бэлэг болгон бөгөөд “Уг нь би өөрөө дуулахаар бэлтгэж байсан юм. Та нартаа өгье. Хайр сэтгэлийн тухай гоё дуу байгаа. Хит болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлж байсан гэдэг.
Энэхүү дууны нэр нь “Удахгүй чи надаас” бөгөөд “V” продакшнаар клип хийлгэжээ. Гэвч ганц клиптэй байх нь тэдэнд хангалтгүй санагдсан бололтой. Тодруулбал “Гурван охин” хамтлаг iLab студид дахин нэг клип захиалсан байна. Тэдний хоёр дахь клип тун удахгүй цацагдах бөгөөд энэ нь нэг дуунд хоёр клип хийсэн анхны тохиолдол гэнэ.
Ингээд "Удахгүй чи надаас" дууны эхний клипийг хүргэж байна.
24tsag.mn