Өнөөдрөөс яг зургаан жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс олимпийн аваргатай болсон. Ингэснээр Монгол улс олимпийн аваргатай болсон дэлхийн 92 дахь орон хэмээн бөмбөрцөг даяар цуурайлж байв. Зуны спортын хорин ес дэх буюу “Бээжин-2008” олимпийн жүдо бөхийн татами дээр Найдангийн Түвшинбаяр өвдөг шороодолгүй магнайлж олимпийн анхны монгол аварга төрснөөр дээрх дуулианыг дэгдээсэн билээ.


Т.Энхэлээ