Форбес сэтгүүлээс гаргасан жагсаалтаар Оросын теннесчин Мария Шарапова 24,4 сая ам.долларын орлогоор хамгийн баян тамирчин болжээ. Энэ мөнгөний дийлэнх хэсгийг спорт барааны компаниудын сурталчилгаанд тоглож олсон байна. Жагсаалтад Шараповагаас гадна зургаан эмэгтэй теннисчин оржээ. Харин хамгийн их орлоготой тамирчдын хоёрдугаарт Хятадын теннесчин Ли На бичигдсэн юм. Тэрээр нэг жилийн хугацаанд 23,4 сая ам.доллар цуглуулжээ. Гуравдугаарт Америкийн нэрт теннесчин Серена Уильямс, дөрөвдүгээрт Өмнөд Солонгосын уран гулгагч, Сочигийн өвлийн олимпийн хүрэл медальт Ким Юна бичигдсэн байна.
Ингээд дэлхийн хамгийн баян тамирчдыг танилцуулъя.

1. Мария Шарапова 24,4 сая ам. доллар

2. Ли На 2,4 сая доллар

3. Серена Уильямс 22 сая доллар

4. Ким Юна 16,3 сая доллар

5. Даника Патрик 15 сая ам.доллар

6. Виктория Азаренко 11,1 сая доллар

7. Каролин Возняцки 10,8 сая доллар

8. Агнешка Радваньска 6,8 сая доллар

9. Анна Иванович 6,4 сая доллар

10. Пола Кример 5,5 сая доллар
Ингээд дэлхийн хамгийн баян тамирчдыг танилцуулъя.









