
Мөн эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ЭХЭМҮТ-д очиж, эмэнд хордсоны улмаас эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдалтай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй нь уулзлжээ. Ингээд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, хүүхдүүдийн биеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлаар хэлэлцсэн аж.
Энэ үеэр дэд сайд Ж.Амарсанаа ийм алдааг дахин давтахгүй байхыг анхааруулж, уг алдаанаас сэргийлэхийн тулд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө гаргахаар болсон байна.
Өнөөдрийн байдлаар эмийн хордлогод орсон 14 хүүхдийн биеийн байдал бага багаар сайжирч хөхөө хөхөж, цовоо болж эхэлсэн тухай мэдээлэл байна. Мөн хоёр хүүхэд нь угжинд орж, нийт хүүхдийн унталтын байдал багасчээ.
24tsag.mn