
Гурван насны ангилалд Азийн 16 улсын 32 баг өрсөлдсөн тус фестивальд манай улсаас ЧД-ийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг 12 болон 15 хүртэлх насны ангилалд хүч үзэн гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан байна.
ССАЖЯ, “Их талын дуулиан” ТББ-ын шугамаар явсан дээрх хүүхдүүдийн 90 орчим хувь нь нийслэлийн 24-р сургуулийн баг тамирчид гэнэ.
Манай 12 хүртэлх насныхан БНСУ-ын "Gwangmeong West Elemantaryschool" багийг 2:1, Японы "Tamagawa Junior Sports Club"-ийг 3:0-ээр хожиж, Укбекстаны алдарт "Бунёдкор"-т 1:10, БНСУ-ын "SFA" багт 0:3-аар хожигдсоноор зургаан оноо авч, гуравдугаар байрт оржээ. Харин 15 хүртэлх насны баг тамирчид БНХАУ-ын "Taizhou Team Awesome Sports Club"-ийг 1:0-ээр хожиж, БНСУ-ын "Phoenix"-тэй 0:0-ээр тэнцэж, "Daeyong Eagles"-т 0:1, "Gongdo"-д 0:2-оор хожигдож дөрвөн оноо авснаар дөрөвдүгээр байр эзэлсэн байна.
24tsag.mn