Английн иргэн Робин Вайт бол үлгэрт гардаг шидэт дагинасыг ган утсаар урладаг нэгэн. Тэрээр энэхүү санаагаа нэгэн гэрэл зургаас олсон бөгөөд зурагт хүн дүрстэй нисдэг биет дүрслэгдсэн байжээ. Робины шидэт дагинас бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг шингээсэн агаад зүрхийг нь чулуугаар хийдэг гэнэ. Ингэхдээ зүрх бүрт нь тухайн баримлынхаа онцлогийг шингээсэн далд утгатай үгсийг сийлбэрлэж өгдөг нь үнэхээр гайхалтай.
Ган утсаар гайхамшгийг бүтээх энэхүү урлалаа хобби маягаар хөгжүүлж эхэлсэн нь өдгөө маш олон орны цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай, ой модод хийгээд орчлон ертөнцийг гийгүүлсэн онцгой бизнес болж өргөжжээ. Түүний бүтээлүүдийг Стаффордшир мужийн Трентам хотын цэцэрлэгт хүрээлэнгээс олонтаа харж болох бөгөөд нэг бүтээл нь $830 - $1830 ам.долларын өртөгтэй байдаг гэнэ.

24tsag.mn