
“Тайпей сити Кат” тэмцээн олон улсын А зэрэглэлд тооцогддог. Дөрөв дэх удаагийн энэ тэмцээнд БНСУ, Тайланд, Индонез, Япон, ОХУ, Австрали зэрэг 18 орны 80 гаруй тамирчин өрсөлджээ.
Манай улсаас 60, 64 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Б.Жавхлан, залуу мастер А.Бадар-Ууган, 75 кг-ын жинд улсын шигшээ баг, “АПУ” компанийн тамирчин, Ази тивийн аварга Э.Уянга нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна.
Харин 52 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн спорт хорооны тамирчин Э.Энхтөр хүрэл медаль хүртжээ.
Монголын баг тамирчдыг гавъяат тамирчин Т.Үйтүмэн дасгалжуулсан байна.
24tsag.mn