
Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучин эр эд хав, идрийн жавхааг гайхуулан оролцох тул Наадамчин олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Эдгээр залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх бол тэмцээний үеэр адуу, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцас загварын арга хэмжээ зохион байгуулагдах юм.
24tsag.mn