
Загварын санаа нь огт цонхгүй онгоцны гадна талд олон камерууд байрлуулах ба дотор талдаа өндөр нягтралтай дэлгэцүүдээр бүрэгдсэн байна. Ингэснээр гадна талын дүрсийг 360 хэмээр харах боломжтой болох юм.
Цонхны оронд гадна талд нарны эрчим хүч цуглуулах хавтангууд байрлах ба эдгээр нь дэлгэцүүдийг цахилгаанаар хангана.
Цонхгүй болсноор материал ихээр хэмнэгдэж, онгоц илүү хөнгөн болох гэнэ.
Энэ санаа нь мөрөөдөл биш бөгөөд удахгүй агаарын хөлгүүдэд нэвтэрч эхлэх ажээ.