
Дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон улсын оюутны спортын холбоо удирдах зөвлөлийн хурлаа Монголд анх удаа хийх гэж байна. Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-нд болох уг хуралд оролцохоор цөөнгүй төлөөлөгчид ирэх аж. 1949 онд байгуулагдаж, өдгөө дэлхийн 167 орныг эгнээндээ нэгтгэсэн тус холбоонд Монголын оюутны спортын холбоо улсаа төлөөлөн гишүүнээр ажилладаг юм байна.